Невада мужийн элсэн цөлд
АНУ-ын Невада мужийн Блэк Рок элсэн цөлд 2017 оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 4-н хүртэл Burning Man наадам зохион байгуулагдаж байгаа билээ. Нийт найм хоног үргэлжлэх энэхүү наадамд энэ жил 70,000 хүн оролцож байна. Жил бүрийн наймдугаар сарын сүүлчээр эхэлдэг уг наадамд хүмүүс хэд хоногийн турш өөрсдийн гэсэн хууль дүрэмтэй, зохиомол ертөнц бүтээж, хэнд ч захирагдалгүй жинхэнэ эрх чөлөөг мэдрэн амьдардаг уламжлалтай. "Burning Man" наадмын үеэр хоосон элсэн цөл дунд олон арван урлагийн бүтээл, инсталляцууд сүндэрлэж, дэлхийн өөр хаана ч байхгүй түр зуурын гайхалтай хот бий болдог. Сонирхуулахад, наадмын оролцогчид зохиомол хотод зөвхөн кофе ба мөс л худалдан авах боломжтой байдаг тул хоол, унд болон бусад зүйлсээ өөрсдөө бэлтгэж ирэх шаардлагатай байдаг. Мөн хот дотор автомашин унаж болохгүй тул дугуй унаж эсвэл явган зорчих хэрэг гардаг байна.
Хамгийн анх 1986 онд зохион байгуулагдаж байсан "Burning Man" наадам энэ жил "Radical Ritual" буюу "Радикал зан үйл"сэдэв дор явагдаж байна. Наадмын зохион байгуулагчдын тайлбарласнаар тэд орчин үеийн ертөнцөд эртний зан үйлийг дахин сэргээх зорилгоор энэхүү сэдвийг сонгожээ. Харин одоо Burning Man 2017 наадмын үеэр харагдсан гайхалтай инсталляцуудыг харцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт