Coachella 2022-д рэппер Ye-ийн оронд The Weeknd оролцохоор боллоо

Ye оролцохгүй болсноо фестиваль эхлэхээс 10 хүрэхгүй хоногийн өмнө мэдэгдсэн билээ

Хойд Америкийн хамгийн том хөгжмийн наадам болох Coachella-д рэппер Ye буюу Канье Уэст оролцохгүй болсноо мэдэгджээ. Фестиваль эхлэхээс арав хүрэхгүй хоногийн өмнө ийм шийдвэр гаргасан нь Coachella-г зохион байгуулах багийг сандаргаад байсан юм. Нийт хоёр долоо хоногийн турш (баасан, бямба, ням гарагуудад) зохиогдох уг нүсэр фестивалийн ням гарагуудын хаалтын тоглолт бол оролцон тоглож буй нийт уран бүтээлчдээс хамгийн өндөр эрэмбэтэй нь бөгөөд Coachella-ийн зүгээс Ye-д 8 сая ам.доллар санал болгоод байжээ.

Дуучин The Weeknd харин Ye-ийн цаг дээр тоглохдоо түүнд амласантай ижил хэмжээний мөнгө, нэмээд 500,000 ам.доллар шаардсан байна. Coachella энэ саналыг нь зөвшөөрсний илрэл болгож шинэчилсэн цагийн хуваариа зарлажээ.

Түүнчлэн Шведийн хаус хөгжмийн томчуул гэгддэг Swedish House Mafia хамтлаг The Weeknd-тэй хамтран тоглох юм байна.

Buro.Mongolia

2022-04-07, 17:35