XX зууны хамгийн нөлөө бүхий уран бүтээлч, өдгөө 81 настай Их Британийн уран зураач Дэвид Хокни одоо амьд байгаа хамгийн өндөр үнэтэй уран бүтээлчээр тодорлоо. Тодруулбал түүний "The Portrait of an Artist (Pool With Two Figures)" буюу "Уран бүтээлчийн хөрөг" зураг Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан Christie's ордны дуудлага худалдаанд 90,3 сая ам.доллараар зарагдаж дээд рекордыг тогтоосон байна. Дуудлага худалдаанд оролцсон хүмүүс уг бүтээлийг эзэмшихээр 80 сая ам.доллараас эхлэн үнэ хаялцжээ.
David Hockney's 'Portrait of an Artist (Pool with Two Figures)' makes a splash and sets a new #WorldAuctionRecord for a living artist, receiving $90,312,500 at auction https://t.co/TiyinVRCAs pic.twitter.com/1z7RRpEpPs
— Christie's (@ChristiesInc) November 16, 2018
Дэвид Хокни энэхүү бүтээлийг 1972 онд зурсан юм. Зурагт хоёр хүн дүрслэгдсэн байгаа. Тэдний нэг нь усан санд сэлж байгаа бол нөгөөх нь усан сангийн дэргэд зогсоод түүнийг ажиглаж байгаа аж. Хокни тухайн үед хайр дурлалын харилцаатай байсан уран бүтээлч Питер Шлезингерээс урам авч уг зургийг бүтээжээ. Энэхүү зургийг зурах үед тэд салсан байсан бөгөөд Дэвид Хокни үүнээс болж сэтгэл санааны хямралд орсон байсан гэдэг.
Өмнө нь орчин үеийн хамгийн өндөр үнэтэй уран бүтээлчээр Жефф Кунс нэрлэгдэж байсан юм. 2013 онд түүний "Balloon Dog" уран баримал дуудлага худалдаагаар 58,4 сая ам.доллараар зарагдаж байсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт