Домогт уран бүтээлч Элтон Жоны хамгийн өвөрмөц дизайнтай нарны шилнүүд

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд түүний зүүсэн хамгийн сонирхолтой нарны шилнүүдийг харцгаая

Энэ дэлхийд зөвхөн дуу хөгжмийн салбарт гэлтгүй мөн загварын ертөнцөд нэгэн зэрэг асар их нөлөө үзүүлж, домог болж чадсан цөөн эрхмүүд бий. Тэдгээр хүмүүсээс дурдвал Дэвид Боуи, Мик Жаггер, Фредди Меркьюри, Жими Хендрикс мөн мэдээж хэрэг Элтон Жоныг нэрлэж болно. Их Британийн алдарт дуучин Элтон Жон өөрийн ер бусын стиль, тэр дундаа уулга алдам тайзны костюмууд болон өвөрмөц загвартай нарны шилнүүдээрээ алдартай. Ингээд бодоход Элтон Жоныг ямар нэгэн сонирхолтой нарны шилгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.

Түүний хувьд нарны шил маш онцгой байр суурийг эзэлдэг бөгөөд тэрбээр 250,000 гаруй нарны шил эзэмшдэг гэдгээ 2010 онд BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. Элтон Жон "Надад компьютер, iPod, гар утас байхгүй. Гэхдээ надад 250,000 ширхэг нарны шил байгаа" хэмээн хэлж байв. Ингээд Элтон Жоны нарны шилний цуглуулгаас хамгийн гайхалтай загваруудыг харцгаая.

Buro.Mongolia

2019-08-19, 18:03