Дуучин Элтон Жон жүжгийн зохиолч Пол Рудниктэй "Devil Wears Prada" мюзикл дээр хамтран ажиллаж байна.
"Энэ бол маш сонирхолтой төсөл. Би олон хүний адилаар "Devil Wears Prada" ном ба киноны маш том шүтэн бишрэгч. Тиймээс ажлаа эхлэхийг тэсэн ядан хүлээж байна" гэж Элтон Жон The Guardian сонинд ярьжээ.
Одоогоор энэхүү мюзиклийн тов зарлагдаагүй байна. Элтон Жоны хувьд энэ нь анх удаа Бродвейн жүжигт зориулж дуу зохиож байгаа тохиолдол биш юм. Тэрбээр өмнө нь "Араатны хаан арслан", "Billy Elliot" зэрэг мюзиклүүдийн дууг зохиож байжээ.
Лорен Вайсбергерын зохиосон "Devil Wears Prada" номонд дэлхийн хамгийн нөлөө бүхий загварын сэтгүүлийн ерөнхий редакторын туслахаар ажилд орж буй бүсгүйн түүхийг өгүүлдэг. Харин ижил нэртэй кинонд Мерил Стрип, Энн Хэтэуэй нар гол дүрийг бүтээсэн билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт