Хөвсгөлийн тайгад
Өнгөрсөн есдүгээр сард монгол цаатан гэр бүлийн ахуй амьдралыг өөрийн дурандаа буулгахын тулд аяллын зурагчин Жоэль Сантос 1,000 гаруй км зам туулж Алтайн уулсын хамгийн хойд хэсэгт хүрчээ. Сантос Хөвсгөлийн ойролцоо амьдрах Пүрэвийн гэр бүлийн зургийг авахын тулд гурван өдөр машинаар, нэг өдөр мориор гээд нийт дөрөв хоног аялсан байна. Тэрээр урцанд амьдарч, цаа бугын аж ахуй эрхэлдэг жирийн л нэг цаатан гэр бүлийн гурав хоногийн амьдралыг өөрийн авсан зургуудаар харуулахыг хичээсэн байна. Үр дүнд нь орчин үеийн соёл иргэншлээс хол, онгон дагшин байгальд амьдарч буй жирийн нэгэн гэр бүлийн сонирхолтой дүр зураг гэрэл зурагт бууж үлджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт