Венец хот живсэн тохиолдолд үр удмаа үзэж харах зүйлтэй байлгахын тулд
Эрдэмтэд Венец хотыг дижитал ертөнцөд шилжүүлж байна. Тэд Италийн үзэсгэлэнт хотыг живсэн тохиолдолд виртуал ертөнцөд мөнх амьд байлгахыг хүсжээ.
Одоогийн байдлаар мэргэжилтнүүд хотын Сан-Жоржо арлыг барилгуудтай нь хамт дижиталжуулж чадсан бөгөөд цаашид хотыг бүхэлд нь виртуал болгохоор төлөвлөж байна. Ингэснээр одоо арлын барилга бүрийг интерьер, экстерьерийн хамт дүрсний өндөр чанартайгаар харах боломжтой юм. Эрдэмтэд уг төслийг гэрлээр орон зай хэмждэг LiDAR лазер технологи суулгасан дроны тусламжтай хэрэгжүүлжээ.
Зохион бүтээгчид Венец хот живсэн тохиолдолд виртуал хувилбар нь ирээдүйн үеийнхэнд хотыг харуулаад зогсохгүй хотын усны түвшинг ч давхар хянах боломжтой гэдгийг онцолсон юм.
Дашрамд дурдахад IPCC (Intergovernmental Panel on Climate Change) байгууллага 2100 он гэхэд Венец хотын усны түвшин хамгийн багадаа 30-60 см дээшилнэ гэж мэдэгджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт