Бритнигийн төрсөн өдөрт зориулсан плейлист
Өчигдөр дуучин Бритни Спирс 39 нас хүрсэн билээ. Сүүлийн үед тэрээр хөгжмийн карьераасаа илүүтэй хувийн амьдралдаа төвлөрөх (өнгөрсөн тавдугаар сард сүүлийн дөрвөн жилд анх удаа шинэ дуу гаргасан) болсон. Бритни өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрийн бие даасан байдлаа олж авахаар шаргуу тэмцэж, аавынхаа хараа хяналтаас гарахыг хүссэн ч харамсалтай нь шүүх түүний хүсэлтийг хүлээж аваагүй.
Энэ үеэр Бритнигийн шүтэн бишрэгчид түүнийг дэмжиж, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулахын тулд #FreeBritney нэртэй аян өрнүүлсэн (тэд аавд нь Бритнигийн сэтгэл зүйн эрүүл мэнд бус эд хөрөнгө нь илүү чухал гэж үздэг) юм.
Эргэн сануулахад Бритни Спирсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудаас үүдэн 2008 онд шүүх түүний аав Жейми Спирсийг дуучин бүсгүйн асран хамгаалагчаар томилж, алхам бүрийг нь хянах бүрэн эрхийг олгосон юм. Үүнээс хойш тэрээр хэд, хэдэн шинэ цомог гаргасан ч Бритни бидэнд хамгийн шилдэг бүтээлүүдээ 2000-аад онд бэлэглэсэн билээ. Ингээд түүний алтан үеийн шилдэг 10 дууг хамтдаа сонсож, хуучны дурсамжаа сэргээцгээе!
Baby One More Time
Toxic
Oops!...I Did It Again
Me Against The Music (ft. Madonna)
Sometimes
I'm A Slave 4 U
Piece of Me
Gimme More
3
Circus
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт