Spy хошин сэтгүүл 18 жилийн дараа Esquire-ийн вебсайтанд дахин гарч ирлээ

Spy 30 нас хүрч байна

Улс төрийн хошин сэдвээр төрөлжсөн Spy сэтгүүл АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр хүртэл Esquire-ийн вебсайт дээр байрлах боллоо

Анх 1986 онд үүсгэн байгуулагдсан Spy сэтгүүл энэ жил 30 жилийн ойгоо тохиолдуулан дахин гарчээ. Тухайн үедээ төрийн бодлого болон засгийн газар, түүний хамтрагчдыг хурцаар элэглэн шүүмжилж чаддаг байсан энэхүү сэтгүүл 12 жил үйл ажиллагаагаа явуулаад завсарлага аваад байсан юм. Харин энэ жил Spy сэтгүүлийн 30 жилийн ойн баяр, мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хоёр давхацсанаар тус сэтгүүлийг үүсгэн байгуулсан Курт Андерсон, Грейдон Картер нар дахин нэг шинэ дугаар хийжээ. 

Тэд 1988 онд одоогийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг "Богинохон хуруутай бүдүүлэг амьтан" гэж нэрлэсэн байдаг. Хариуд нь Трамп өөрийн "The Art of the Deal" номын хувийг Spy сэтгүүлийн редакци руу явуулсан бөгөөд тус номын нүүрэн дээр Трамп өөрийн гарын хэлбэрийг хүрээлсэн зургаа тавьсан байсан юм. Spy сэтгүүлийн шинэ дугаарт дээрх үйл явдлаас сэдэвлэсэн "Дональд Трамп генетикийн согогтой юу?" гэсэн нийтлэл гарчээ. 

Шинээр гарсан Spy сэтгүүлийг та 30 хоногийн дотор Esquire сэтгүүлийн вебсайт-наас үзэх боломжтой.

Buro.Mongolia

2016-10-13, 12:00

  • Зураг: