Forbes бүх цаг үеийн оддын хөрөнгөд үнэлгээ хийсэн байна

Жон Леннон, Элвис Пресли, Мэрилин Монро болон бусад

Forbes одоо бидний дунд байхгүй оддын дуу бичлэг, кино болон уран бүтээлийн лиценз зэргийн борлуулалтаас олсон ашгийг тооцоход Майкл Жексон гурав дах удаагаа тэргүүлжээ

Forbes сэтгүүлийн жагсаалтын эхний хоёр байрт поп хөгжим болон рок-н-ролл хөгжмийн хаад оржээ. Жексон (гурван жил дарааллан тэргүүлж байгаа) нас бараад зургаан жил өнгөрсөн ч түүний дуу бичлэгийн борлуулалт ихээхэн ашигтай хэвээр байна. Түүний өнгөрсөн жилийн ашиг орлого 115 сая долларт хүрчээ. Харин хоёрдугаар байрт Элвис Пресли 55 сая долларын ашигаар орсон байна.

Жагсаалтын эхний аравт Боб Марли, Элизабет Тейлор, Мэрилин Монро, Жон Леннон, Альберт Эйнштейн болон Пол Уокер нар оржээ. Forbes сэтгүүл тус жагсаалтын орлогын мэдээллийг янз бүрийн эх сурвалжаас авсан байна. Үүнд оддын гэр бүлийн гишүүд, хуульч болон төлөөлөгч нар оролцож, санхүүгийн мэдээлэл өгчээ.

Б.Амина

2015-10-31, 13:00

  • Зураг: