Жүжигчдийг сайн хараарай
Тун удахгүй Лондон хотод “Harry Potter and the Cursed Child” нэртэй жүжиг нээлтээ хийх гэж байгаа. Тиймээс энэхүү жүжигт тоглох жүжигчдийг хамтдаа харцгаая
Энэ оны долдугаар сард Лондон хотын Palace Theatre-т нээлтээ хийх "Harry Potter and the Cursed Child" нэртэй жүжиг нь Харри Поттерын хожмын амьдралын талаар өгүүлэх болно. Тус жүжгийг Жоан Роулинг болон Их Британий зохиолч Жек Торн нар хамтран бүтээжээ. Энэхүү жүжгийн үйл явдалд Харри Поттер сурагч биш болсон байх бөгөөд насанд хүрч, Шидтэний яаманд ажиллахын зэрэгцээ гурван хүүхэд өсгөн хүмүүжүүлнэ. Мөн Харри болон Жинни нарын бага хүү Альбус Северус нь олон тооны асуудалтай тулгарч, Харри үүнийг шийдвэрлэхийг хичээдэг.
"Harry Potter and the Cursed Child" жүжигт насанд хүрсэн Харригийн дүрийг жүжигчин Жейми Паркер бүтээсэн бол, түүний эхнэр Жиннигийн дүрд Поппи Миллер тогложээ. Харин тэдний бага хүү Альбусын дүрд Сэм Клеммет тоглосон байна. Түүнчлэн жүжигт Поттерын хамгийн сайн найзууд болох Рон, Хермаини нар ч гарч ирэх юм. Рон Уизлигийн дүрд Пол Торнли тоглох бол, Херминагийн дүрийг өнгөт арьст жүжигчин Нома Думезвени бүтээх гэнэ.
Энэхүү жүжгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Harry Potter and the Cursed Child" жүжгийн албан ёсны сайтаас аваарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт