Канье Уэст шинэ цомгийн товоо дахин хойшлууллаа

“Yandhi”

Рэппер Канье Уэст Yandhi нэртэй ес дэх цомгийн товоо дахин хойшлуулсан байна. Тэрээр энэ тухайгаа Twitter хуудсаараа дамжуулан зарлажээ. Канье Camp Flog Gnaw наадмын тайзнаа Kid Cudi-тай хамтран дуулсны дараа шинэ цомог бэлэн биш байгааг ухаарсан гэдгээ мэдэгдэж "Цомог бэлэн болмогц би дахин товоо зарлах болно. Ойлгосонд баярлалаа" хэмээн бичсэн байна.

It felt so good being on the stage last night with my brother Cudi. After performing again, I realize the new album I’ve been working on isn’t ready yet. I’ll announce the release date once it’s done. Thank you for understanding.

— ye (@kanyewest) November 13, 2018

Анхнаасаа түүний энэхүү шинэ цомог нь есдүгээр сарын 29-нд худалдаанд гарахаар төлөвлөгдсөн байсан юм. Гэвч Канье цомгоо Хар баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 23 хүртэл хойшлуулаад байсан аж. Уг цомог нь Грэммигийн "шилдэг цомог" шагналыг хүртсэн Yeezus цомгийн үргэлжлэл болно хэмээн яригдаж байсан билээ.

Сонирхуулахад Yandhi гэдэг нь Канье болон Гандигийн нэрийн богиносгосон хувилбар (Kanye+Ghandi) юм. Харин Yeezus цомгийг Канье ба Есус гэх хоёр нэрээс бүрэлдүүлжээ.

Buro.Mongolia

2018-11-13, 18:00

  • Зураг: