2018 оны Forbes-ын рейтинг
Forbes сэтгүүл хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтын тэргүүнд дуучин Кэти Перри бичигджээ. Дуучин бүсгүй 2017 оны зургаадугаар сараас 2018 оны зургаадугаар сар хүртэл 83 сая ам.доллар олсон байна. Түүний орлогын ихэнх хэсгийг концертоос олсон ашиг бүрдүүлж байгаа аж.
Рейтингийн хоёрдугаар байранд дуучин Тейлор Свифт 80 сая ам.долларын орлоготойгоор жагсжээ. Тэрээр концерт болон "Reputation" нэртэй сүүлийн цомгийн худалдаанаас орлогынхоо эх үүсвэрийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн эхний гурван байранд дуучин Бейонсе багтаж чаджээ. Өнгөрсөн жил энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан дуучин бүсгүй энэ жил 60 сая ам.долларын ашигтай ажилласан байна.
Forbes-ын жагсаалтад мөн дуучин Пинк (52 сая ам.доллар), Леди Гага (50 сая ам.доллар), Женнифер Лопес (47 сая ам.доллар), Рианна (37,5 сая ам.доллар) нар багтжээ. Харин ашиг орлогоороо тэргүүлсэн эмэгтэй дуучдын жагсаалт дуучин Бритни Спирсээр өндөрлөж байна. Поп гүнж өнгөрсөн жилийн хугацаанд нийт 30 сая ам.доллар олжээ.
1. Кэти Перри ($83 сая)
2. Тейлор Свифт ($80 сая)
3. Бейонсе ($60 сая)
4. Пинк ($52 сая)
5. Леди Гага ($50 сая)
6. Женнифер Лопес ($47 сая)
7. Рианна ($37,5 сая)
8. Хелена Фишер ($32 сая)
9. Селин Дион ($31 сая)
10. Бритни Спирс ($30 сая)
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт