Коронавирусын улмаас Coachella 2020 хөгжмийн наадам зургаан сараар хойшилно

Энэ дөрөвдүгээр сард The Hu хамтлаг Coachella-гийн тайзнаа тоглох байсан

Монгол улсад коронавирусын (COVID-19) халдвар анх удаа илэрснийг Улсын онцгой комисс өнөөдөр өглөө албан ёсоор мэдэгдсэн билээ. Ингэснээр дэлхий дахинд  одоогоор 114,452 коронавирусын тохиолдол бүртгэгдэж, 4,026 хүн нас бараад байна. Үүнтэй холбоотойгоор загварын шоунаас эхлээд баяр наадам, киноны нээлт хүртэлх олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд дэлхий даяар цуцлагдсаар байгаа юм.

Тэгвэл дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг болох Coachella коронавирусын тархалтаас сэргийлэх зорилгоор зургаан сараар хойшилж байгааг эх сурвалж мэдэгдлээ. Тодруулбал дөрөвдүгээр сард зохион байгуулагдах байсан тус наадам аравдугаар сарын 9 ба 16-ны амралтын өдрүүдээр зохион байгуулагдахаар болжээ. Мөн тус хөгжмийн наадмын lineup буюу уран бүтээлчдийн жагсаалтад ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм.

Scoop: A source familiar with the arrangements tells me that the Coachella festival will be postponed due to Coronavirus concerns and moved to the weekends of October 9 and 16.

As of now, the same lineup is confirmed to perform.

— Yashar Ali (@yashar) March 10, 2020

Өдгөө 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Coachella наадам нь дэлхийн хамгийн алдартай, өндөр хүлээлттэй хөгжмийн фестивалиудын нэг юм. Энэ жил Coachella наадам уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотод дөрөвдүгээр сарын 10-12 болон 17-19 хооронд буюу хоёр амралтын өдрүүд дараалж зохион байгуулагдах байсан билээ.

 

Buro.Mongolia

2020-03-10, 15:00