Майли Сайрус, Натали Портман болон бусад одууд "Эмэгтэйчүүдийн жагсаал"-д оролцлоо

Лос-Анжелес хотод

Холливүүдын феминист эмэгтэйчүүд Трампын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэж байна

Кино, хөгжим ба загварын салбарын одууд нийгмийн байр сууриа маш идэвхтэйгээр илэрхийлдэг моодыг дэлгэрүүлж байна. Жишээлбэл 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас харахад алдартай, чинээлэг хүмүүсийн хувьд ямар нэг эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаалд оролцох нь яг л улаан хивсний зураг авалт шиг заавал оролцох ёстой хөтөлбөрийнх нь нэг хэсэг болсон бололтой. Үүний нэг баталгаа нь дэлхийн 60 оронд зохион байгуулагдсан Трампын эсрэг "Эмэгтэйчүүдийн жагсаал" боллоо. Лос-Анжелест болсон энэхүү жагсаалд Холливүүдын маш олон алдартнууд оролцжээ. Майли Сайрус "Хариуцлагатай гэр бүл төлөвлөлт", "Happy Hippie" зэрэг өөрийн дэмждэг байгууллагуудын зурагт хуудастай жагссан бол дуучин Кеша амьтны эрхийг хамгаалсан харагдлаа.

Жүжигчин Жейн Фонда ба Жейми Ли Кертис нар өөрсдийн гэсэн илтгэл тавьжээ. Харин Натали Портман нөхрийн хамт маш том зүрхэн хэлбэртэй агаарын бөмбөлөг барьж, эсэргүүцлээ илэрхийллээ.

Мэргэжилтнүүд Лос-Анжелес дахь "Эмэгтэйчүүдийн жагсаал"-д оролцох хүмүүсийн тоог 100 мянга хүрнэ гэж анх тооцоолж байсан ч энэхүү арга хэмжээнд 750 мянга гаруй хүн нэгджээ. Мөн энэхүү жагсаалд Жессика Бил, Керри Вашингтон, Мэнди Мур, Хелен Хант, Розанна Аркет, Жульетт Льюис, Моби зэрэг одууд оролцсон байна.

Buro.Mongolia

2017-01-23, 08:00

  • Зураг: