Мэрил Стрип Дональд Трампын дүрд хувирчээ

Браво!

Жүжигчин Мэрил Стрип ямар ч дүрд хувирч чадахаа дахин батлалаа. Энэ удаа тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трампын дүрийг маш хошин бөгөөд чадварлагаар бүтээжээ

Гурван удаагийн Оскарын шагналт жүжигчин Мэрил Стрип болон театрын жүжигчин Кристин Барански нар Нью-Йорк хотын "Public Theater" театрын Шекспирийн дурсгалд зориулсан гала үдэшлэгт зориулж "Brush Up Your Shakespeare" дууг хамтран дуулсан байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Мэрил Стрип Дональд Трампын дүрд хувиран гарч ирсэн юм. Стрип дүр төрхөө бүр үнэмшилтэй болгохын тулд арьсаа борлуулж, "гүзээ"-тэй болж, Трампын нэрийн хуудас болсон үсний засалт хийлгэн, яг түүн шиг хослол өмсчээ. Мэрил Стрипийн элэглэлийг үзэгчид алга ташин хүлээн авсан бөгөөд тэр дундаа Нью-Йорк хотын хуучин хотын дарга Майкл Р.Блумберг болон жүжигчин Бетт Мидлер нарт бүр ч их таалагдсан байна.

More of Meryl and Christine Baranski doing Trump and HRC pic.twitter.com/t7jgNsf74d

— Jacob Bernstein (@BernsteinJacob) June 7, 2016

Buro.Mongolia

2016-06-08, 15:00

  • Зураг: