Гурван удаагийн Оскарын шагналт, Холливүүдийн хамгийн эрэлттэй жүжигчин энэ удаад 2016 оны хоёрдугаар сарын 11-21-нд болох нэр хүндтэй кино наадмын шүүгчдийн дарга болно
Өмнө нь шүүгчдийн ерөнхийлөгчөөр жүжигчин Тильда Суйнтон, Изабелла Росселлини болон Шарлотта Рэмплинг, мөн найруулагч Даррен Аронофски, Вернер Херцог нар болж байсан. "Мэрил Стрип кино ертөнцийн хамгийн бүтээлч, олон талт зан чанар бүхий жүжигчин юм. Би түүнийг Берлинд ирэх болсонд баяртай байна" хэмээн Берлиналегийн захирал Дитер Косслик ярьлаа. Жүжигчний ажлын хуваарь жилээр урьдчилан гарсан байсан ч тэрбээр Берлинийн хүсэлтийг баяртайгаар хүлээн авчээ. Кино од шүүгчийн ажлаа тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд өмнөх жилүүдийн хүндэт шүүгчдийн ажлыг сайн гүйцэлдүүлнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт