Оливье Рустен балетын хувцас бүтээнэ

Парисын дуурийн театрт

Balmain брэндийн бүтээлч захирал Оливье Рустен "Renaissance" балетын тоглолтын хувцсыг урлахаар болжээ. Бүжиг дэглээч Себастьян Бертогийн дэглэж буй тоглолт Парисын дуурийн театрт зургаадугаар сарын 13-нд нээлтээ хийх юм.

"Миний зорилго бол сонгодог балетыг орчин үед уялдуулан тоглох. Дизайнер Оливье Рустен уламжлалт арга барилыг дээдлэхийн зэрэгцээ шинийг туршихаас эмээдэггүй нэгэн юм" хэмээн Берто хамтын ажиллагаaныхаа талаар дурдсан байна.

Парисын дуурийн театрын түүхэнд тоглолтын хувцаснуудыг Коко Шанель, Ив Сен-Лоран, Кристиан Лакруа, Карл Лагерфельд болон Рикардо Тиши зэрэг алдарт дизайнерууд бүтээж байсан юм.

 

Buro.Mongolia

2017-05-17, 10:53

  • Зураг: