"Force Majeure", "The Social Network", "Amélie"
The New York Times сонин алдартай найруулагчдын гаргасан XXI зууны хамгийн шилдэг кинонуудын жагсаалтыг нийтэллээ. Энэхүү жагсаалтыг гаргахад София Коппола, Дени Вильнев, Пол Фейг, Бретт Рэтнер, Антуан Фукуа болон баримтат киноны найруулагч Алекс Гибни нар оролцжээ.
София Копполагийн жагсаалтыг шведийн "Force Majeure" кино тэргүүлсэн байна. Түүнчлэн түүний энэхүү рейтингэд "Dikari", "The Incredibles", "Fish Tank", "Daddy's Home" мөн Польшийн найруулагч Павел Павликовскийн "Ida" зэрэг бүтээлүүд багтжээ.
Харин "Blade Runner 2049" киноны найруулагч Дени Вильнев "Petroleum", "No Country for Old Men", "Love Actually", "Next", "Dogtooth", "Inception", "Amores Perros" гэх кинонуудыг онцолсон юм.
Түүнчлэн найруулагчдын шилдэг киноны жагсаалтад "Spirited Away", "The Grand Budapest Hotel", "Kill Bill", "The Social Network", "Amélie", "Napoleon Dynamite" болон бусад бүтээлүүд оржээ.
Та энэхүү рейтингийн бүрэн хувилбарыг эндээс хараарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт