Стефани Майер "Twilight" цувралын шинэ номыг гаргана

Анхны ном гарснаас 15 жилийн дараа

Америкийн зохиолч Стефани Майер алдарт "Twilight" цувралын шинэ номыг гаргах болсноо зарлалаа. "Midnight Sun" нэртэй энэхүү шинэ номонд түүхийг цус сорогч Эдвард Каллены зүгээс хүүрнэх болно.

Эргэн сануулахад зохиолч Стефани Майер "Twilight", "New Moon", "Eclipse", "Breaking Dawn" нэртэй нийт дөрвөн ном хэвлэн гаргасан бөгөөд зохиолын үйл явдалд 17 настай Белла Свон болон цус сорогч Эдвард Каллен нарын хайр дурлалын талаар өгүүлдэг билээ. Майер 2008 онд шинэ боть гаргахаар төлөвлөж байсан ч зохиолын хэсэг цахим ертөнцөд алдагдсанаас болж зохиолч номын үргэлжлэлийг бичихээ тодорхойгүй хугацаанд зогсоосон юм.

"Midnight Sun" ном 2020 оны наймдугаар сарын 4-нд хэвлэгдэн гарна.

Buro.Mongolia

2020-05-05, 10:00

  • Зураг: