Time сэтгүүл 2020 оны хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэлээ

The Weeknd, COVID-19 цар тахалтай тэмцэгчид болон бусад

Time сэтгүүл уламжлал ёсоор энэ жилийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг танилцууллаа. Энэхүү жагсаалтад анагаах ухааны салбарын эрдэмтэд, бизнесменүүд, нийгмийн идэвхтнүүд, дэлхийн удирдагчид гээд дэлхийг өөрчилж, түүхэнд нэрээ үлдээж буй салбар, салбарын эрхмүүд бичигддэг уламжлалтай.

2020 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд коронавирусын голомтод ажиллаж буй хүмүүс, орон орны цар тахлын эсрэг тэмцэж буй эрдэмтэд гээд анагаах ухааны салбарынхан, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Калифорни мужийн сенатор Камала Харрис, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, Тайванийн ерөнхийлөгч Цай Инвэнь, Парис хотын дарга Анн Идальго, ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус зэрэг дэлхийн удирдагчид багтсан байна.

Харин урлагийн салбараас энэ жил жүжигчин Габриэль Юнион, Билли Портер, дуучин The Weeknd, Селена Гомес, репер Megan Thee Stallion, кино найруулагч Бон Жун Хо зэрэг артистууд бичигджээ. Түүнчлэн хөлбөмбөгчин Меган Рапино, теннисчин Наоми Осака, Zoom аппын үүсгэн байгуулагч Эрик Юань, Black Liver Matter хөдөлгөөний үүсгэн байгуулагчид болох Алиша Гарза, Опал Томети, Патрис Куллорс зэрэг спорт, нийгэм, бизнесийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүс жагсаалтад орсон байна.

Buro.Mongolia

2020-09-23, 17:56

  • Зураг: