Кэти Холмс, Роберт Де Ниро, Клоуи Севиньи болон бусад
Chanel загварын ордон жил бүр Tribeca кино наадамд зориулж хүндэтгэлийн оройн зоогны хүлээн авалт зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл өчигдөр орой Нью-Йорк хотноо ээлжит хүлээн авалт болж өнгөрсөн бөгөөд ирсэн зочдыг хамтдаа харцгаая
Өчигдөр орой Balthazar рестораныг зорьсон Холливүүдын одууд замын түгжрэл үүсгэж, хөдөлгөөнийг бараг л зогсоосон байна. Учир нь маш олон алдартнууд Tribeca кино наадмын үеэр зохион байгуулагддаг Chanel-ын ээлжит хүлээн авалтанд очихоор яарч байжээ.
Balthazar рестораны улаан хивсэн дээр Tribeca кино наадмын үндэслэгч, жүжигчин Роберт Де Ниро, Жан Рено, Клоуи Севиньи, загвар өмсөгч Дри Хемингуэй болон Лаура Лав нар алхаж харагдлаа. Харин Кэти Холмс өөрийн найруулсан "All We Had" киногоо танилцуулсан бөгөөд энэ үдшийн хамгийн чухал хүмүүсийн нэгт тооцогдож байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт