Уиллоу Смит анимэйшн цуврал хийнэ

Өөрийн бичсэн номоос сэдэвлэсэн

Уиллоу Смит хоёр шинэ төсөл дээр ажиллаж байна. Тэрээр Элвин Хэмилтоны "Rebel of the Sands" нэртэй романтик, уран зөгнөлт зохиолыг дэлгэцийн бүтээл болгоно. Үүнээс гадна 16 настай Уиллоу өөрөө ном бичиж, анимэйшн цуврал хийхээр төлөвлөжээ.

Уиллоу Смит MSFTS production нэртэй компани эзэмшдэг. Түүний компани Элвин Хэмилтоны "Rebel of the Sands" нэртэй гурван боть номын эрхийг худалдан авсан юм. Тус компани мөн "Menencholy" нэртэй анимэйшн цуврал бүтээхээр бэлдэж байгаа бөгөөд энэхүү цувралыг Уиллоу Смитийн бичих номоос сэдэвлэх аж.

"Menencholy" зохиолын үйл явдалд өөрийн өнгөрсөн амьдралыг харж чаддаг залуу бүсгүйн тухай гарна. Одоогоор Смит энэхүү төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Харин "Rebel of the Sands" номонд ер бусын ертөнцөд нэвтэрсэн бүсгүйн тухай өгүүлдэг. Тэрээр төрөлх хот, өнгөрсөн амьдралаасаа зугтахыг маш ихээр хүсдэг бөгөөд эцэст нь үлгэрийн мэт элсэн цөлд ирдэг байна. Уиллоу Смит "Rebel of the Sands" киноны гол дүрд тоглох үгүй нь тодорхойгүй байгаа юм.

Buro.Mongolia

2017-04-16, 12:00

  • Зураг: