Монголын Урлагийн Зөвлөлөөс
Урлагийн ертөнцөд дурлагсад өмнө нь Венецийн Биенналь, Ази, Номхон далайн орнуудын триенналь гэх зэрэг гадаадын үзэсгэлэнгүүдийг зорьж очин үздэг байсан. Харин одоо гэртээ олон улсын уран бүтээлчдийг хүлээн авч, төрлөх Улаанбаатар хотоороо овоглосон үзэсгэлэнд зочлох цаг ирлээ
Тун удахгүй бид Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй дэлхийн жишигт хүрсэн дүрслэх урлаг ба медиа урлагийн наадам үзэх гэж байна. Зургаадугаар сарын 9-с долоодугаар сарын 9 хүртэл Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болох тус арга хэмжээг Монголын урлагийн зөвлөл зохион байгуулж байгаа юм.
Улаанбаатар медиа урлагийн наадамд зочлон очсоноор бид хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг техник технологийн дэвшилт дээр тулгуурлан үзүүлсэн видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагийн бүтээлүүдтэй танилцах болно.
Анхдугаар удаагийн "Ulaanbaatar Media Art Festival"-д Монгол, Герман, Дани, Австрали, Франц, Хятад, Малайз, Сингапур улсын уран бүтээлчид оролцож байна. Тэдний бэлдсэн урлагийн бүтээлүүдээс дурдвал "Уламжлал ба орчин үе" сэдэвтэй үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гарна. Мөн Австрали- Америкийн уран бүтээлчид хамтарч, технологийн хөгжил ба уламжлалыг хослуулан бүтээсэн "Мөргөлдөөн" гэх виртуал аялал дэлгэгдэж, Францын орчин үеийн бүжгийн тоглолт ба бүжгийн урлагаар анагаахуй сургалт явагдах аж. Түүнчлэн "Номадинк" уран бүтээлчдийн нэгдлээс графити урлагийн бүтээлүүдээ танилцуулах болно.
Монголын урлагийн зөвлөлийн зүгээс нийгэмд маш олон эерэг үр нөлөө гараасай хэмээн зорьж, тус арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үүнээс эдийн засгийн бус ач холбогдолтой, хамгийн гол үр дүнг нэрлэх юм бол дэлхийн орчин үеийн урлагийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт дээшлэх юм. Мэдээж мөн монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, урлагийн сургуульд суралцаж буй 500-700 гаруй оюутны орчин үеийн урлагийн талаарх мэдлэгээ баяжуулах биз ээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт