Холзи, Дуа Липа ба бусад уран бүтээлчид
The Hollywood Reporter вебсайтын мэдээллэснээр 2018 оны нэгдүгээр сарын 28-нд зохион байгуулагдах 60 дах удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол дээр зочид цагаан сарнайтай хүрэлцэн ирэх гэнэ. Энэхүү үйлдэл нь ажлын байрны тэгш эрхийг дэмжих зорилгоор #TimesUp хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдах юм. Харин цагаан сарнай нь итгэл найдвар, энх тайван, бусдыг ойлгох чадвар ба эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болж байгаа аж.
Одоогийн байдлаар дуучин Холзи, Келли Кларксон, Дуа Липа, Рита Ора, Синди Лопер, Том Морелло нар энэхүү хөдөлгөөнд оролцоно гэдгээ мэдэгджээ.
Эргэн сануулахад 75 дах удаагийн Алтан Бөмбөрцөг наадам дээр жүжигчид хар өнгийн хувцас өмсөн эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт