Владимир Путин Элтон Жон руу залгаагүй гэв

Тийм эсвэл үгүй?

Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүнийг Британийн дуучинтай утсаар яриагүй гэж мэдэгдэв. Гэвч албан ёсны хүсэлтийн дагуу бол түүнтэй уулзахад бэлэн хэмээжээ

"Путин Элтон Жонтой яриагүй, хамгийн гол нь бид түүнээс уулзалтын талаар ямар ч албан ёсны хүсэлтийг аваагүй. Мэдээллийн хэрэгслээр тарсан зүйлсийг би хэр үнэн болохыг хэлж мэдэхгүй" хэмээн сэтгүүлчдэд ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Дмитрий Песков ямар ч утасны яриа байгаагүйг хэлжээ. "Харамсалтай нь бид түүний Instagram хаяг болон нийтлэлийг үнэн эсэхийг мэдэхгүй юм. Тэнд англиар тийм ч зөв бичээгүй байсан. Ноён Элтон Жоныг ийм алдаатай бичнэ гэж бодохгүй байна" хэмээн хэлсэн байна. Ийм учраас Орос улс дахь хүйсийн цөөнхийн талаар ярих уулзалт болох албан ёсны хүсэлт байгаагүй гэдэгт итгэж болох юм.

Дашрамд дурдахад, Элтон Жон Владимир Путинтай уулзаж ярилцах хүсэлтэй буйгаа илэрхийлж, үүнээс хэд хонoгийн дараа өөрийн Instagram хуудсанд Оросын ерөнхийлөгчийн зургийг нийтэлж, Путин түүн рүү залгасан бөгөөд уулзах гэж буй талаар бичсэн байсан юм.

 

Б.Амина

2015-09-17, 08:00

  • Зураг: