Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Ямагт эрэлттэй байдаг сонгодог аксесуаруудын нэгд сувдан эдлэл маргаангүй багтдаг. Энэхүү аксесуар нь цаг хугацааны эрхээр хэзээ ч моданаас гардаггүй бөгөөд гагцхүү улирлаас улиралд хэлбэр дүрсийн хувьд шинэчлэгдсээр байдаг. Тэгвэл энэ онд маш том хэмжээтэй сувдан бөгж, бугуйвч, зүүлт, ээмэг болон бусад үнэт эдлэлүүд давамгайлахыг хавар-зун 2023 цуглуулгууд илтгэж байна.
Тухайлбал, Vivienne Westwood загварын ордон цуглуулгадаа сувдан чокер багтаасан бол Givenchy ХL хэмжээтэй зүүлт толилуулж, харин Carolina Herrera алтан түгжээтэй, унждаг загварын ээмэг урлажээ. Мөн Simone Rocha, Chanel, Ralph Lauren, Rejina Pyo болон бусад загварын орднууд oversize сувдан гоёл чимэглэлүүд харуулсан билээ.
Та ийм төрлийн үнэт эдлэлийг загвар зохион бүтээгч Андреас Кронталерын харуулсанчлан минимал хар даашинзтай хослуулан бүх анхаарал зүүлт рүү төвлөрөхөөр загварчилж, аль эсвэл Chanel-ийн загварын шоун дээр толилуулсны дагуу урт богино хэмжээтэй төрөл бүрийн сувдан зүүлтүүд давхарлан зүүх боломжтой. Түүнчлэн 2023 оны аксесуарын чиг хандлагын эгнээнд мөр шүргэсэн урттай ээмэг багтсантай холбогдуулан урт сувдан ээмэгнүүдийг анхааралдаа аваарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт