Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Мандах нарнаас жаргах наран хүртэл
Францын зүүн өмнө зүгийн дундад тэнгисийн эргийн шугам болох The French Riviera-гийн тод оюу далай болон шар уулс нь жаргах нарны туяанд тэс өөр өнгөөр будагддаг билээ. Cartier энэхүү гайхамшигт байгалийн өнгөний шилжилтийг үнэт эдлэлийн Etourdissant цуглуулгадаа шингээхийг зорьжээ
Дундад тэнгисийн давалгаа, далайн эрэг болон уулын орой дээр харагддаг гэрэл сүүдрийн тоглоом нь брэндийн алмаз, индранил, маргад, бадмаараг, шүр, анар, ногоон манан ба гэрэлт чимэд гэх зэрэг чулуун эдлэлүүд дээр тусгагдлаа.
"Өдрийн" зориулалттай үнэт эдлэлийн цуглуулгад ихэвчлэн далайн цэнхэр, ургамлын ногоон, шаргал болон нарны шар чулуутай бүтээгдэхүүнүүд орсон.
Харин "оройн" зориулалттай цуглуулга нь өөр аястай болжээ. Улаан, шаргал ба ягаан өнгөний зөөлөн туяанууд нь жаргаж буй нарыг илэрхийлж байгаа юм. Түүнчлэн индранил чулууны хүйтэн цэнхэр мөн маргадын гүн ногоон өнгө ч бас цуглуулгад оржээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт