Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Diamonds Are a Girl's Best Friend
Cartier-ын "Magic of Diamonds" нэртэй шинэ бичлэгт улбар шар үст модель Шведийн найруулагч Йохана Ренкагийн дуранд өртөж, Мэрилин Монрогийн дүрд хувирлаа
Карен Элсон 90 секунд үргэлжлэх бичлэгт Cartier-ын алдарт хайрцныг нээж, гартаа алмазан бөгж зүүнэ. Тэр мөчид бүсгүй үлгэрийн мэт ертөнцөд очиж, хүн бүр түүнийг бишрэх болно. Улаан даашинз ба Cartier-ын үнэт эдлэлээр гоёсон Кареныг 1949 оны алдарт "Алмаз бол бүсгүйчүүдийн хамгийн сайн найз" дууг дуулж байх үед залуучууд түүнийг хүрээлэн бүжиглэнэ. Бичлэгийн кадр болгон дээр шинэ үнэт эдлэл үзэгдэх бөгөөд тэдгээрийн гялалзсан туяагаар Парисын шөнө гэрэлтжээ. Харин эцэст нь гол дүрийн бүсгүй алмазан алсын харагчаас хотын гоо үзэсгэлэнг биширч сууснаар бичлэг төгсөнө.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт