Кутюр долоо хоногийн үеээр зөвхөн шинэ загварын даашинзуудаас гадна haute joaillerie танилцуулдаг билээ. Тэгвэл саяхан Chanel өөрийн гарын үсэг болсон цоо шинэ үнэт эдлэлийн цуглуулгаа танилцууллаа
Chanel шинэ цуглуулгаа алдарт 2.55 загварын цүнхнийхээ ромбо хэлбэртэй оёдлын кодод зориулан бүтээжээ. Тэд энэ удаад алдарт ромбыг бөгж, хүзүүний зүүлт, ээмэг болгон хувиргасан байна. Үнэт эдлэлүүдээ бүтээхдээ Chanel олон төрлийн техник ашиглаж, уран дархнуудынхаа авьяас чадвар нь өндөр түвшинд байгаа гэдгийг дахин нэг удаа баталж чадлаа.
Цуглуулгад шар алтнаас бүрдсэн ганц л хос байгаа бөгөөд үлдсэн нь бүгд Chanel-ын нэрийн хуудас болсон цагаан алтаар хийгджээ. Цуглуулгын ихэнхи бүтээлийн гадаргууг хоорондоо адилгүй хэмжээтэй алмазаар бүрсэн байна. Мөн Serti Mystérieux буюу үл үзэгдэх түгжээтэй индранил чулуун чимэгтэй бугуйвч нь торго мэт уян, зөөлөн хөдөлгөөнтэй болжээ. Тус цуглуулгын хамгийн гол хүзүүний зүүлт нь индранил чулуу шигтгэж өгсөн хоёр сая еврогийн үнэтэй бүтээл юм байна. Харин энэхүү хүзүүний зүүлттэй хослох бөгжинд бүх талаараа төгс харьцаатай 6 каратын алмаз шигтгэжээ.
Шинэ цуглуулгад орсон, хамгийн их анхаарал татаж буй үнэт эдлэл нь Signature Cocoon нэртэй бугуйвч. Энэ бугуйвчийг болор чулуугаар бүрсэн ба чулууны гадна болон дотор талд өд мэт очир эрдэнэ шигтгэж өгчээ. Цуглуулгын бас нэг сонирхолтой загвар нь тахити сувд, очир эрдэнээр чимсэн ромбо хэлбэрийн, хүзүүний зүүлт, ээмэг, бөгж, бугуйвчнаас бүрдэх хослол юм.
Signature de Chanel цуглуулгад олон төрлийн богино хүзүүний зүүлтнүүд орсон нь өнөө үед дэлгэрээд байгаа урт хүзүүний зүүлтний трендэд шинэ сонголт нэмж өгнө гэж Chanel үзэж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт