Alberta Ferretti, хавар-зун 2019 цуглуулга

Шилдэг моделиудыг цуглуулсан загварын шоу

Alberta Ferretti цуглуулга бүртээ энгийн өдөр тутмын хувцаснуудын зэрэгцээ нарийн ажиллагаатай кутюр загварууд оруулдаг онцлогтой. Шинэ цуглуулгын эхний хэсэгт дэгээ зүүгээр нэхсэн даашинзууд ба нимбэгийн өнгөтэй гар цүнхнүүд, жийнсэн хүрэм ба мини юбканууд зэрэг энгийн загварууд орсон бол, хоёр дах хэсэг нь илүү сонирхолтой болжээ. Олон өнгөөр солонгорон туяарах хагас гэрэлтэх урт даашинзууд, олон жижиг цоолбортой үдшийн өмсгөлүүд гээд нарийн хийц бүхий загварууд олон байлаа.

Buro.Mongolia

2018-09-20, 18:00