Триллер ба аймшгийн киноны сэдвээс бүтээлч санаагаа авах дуртай дизайнерууд Раф Симонсоор дууссангүй. Алессандро Микеле ч бас айдас төрүүлэм зүйлсийг хувцас загварт шингээж, pre-fall 2018 цуглуулгаа танилцууллаа. Микеле энэ удаад италийн найруулагч Дарио Аржентогийн кинонуудыг цуглуулгынхаа үндэс суурь болгосон юм. Тэрээр найруулагчийн кино зураг авалтаа хийх дуртай Ром хот дахь байршлуудыг сайтар судалж, цуглуулгынхаа каталогийн зураг авалтыг ч бас тэдгээр газруудад хийжээ. Харин хувцаснуудын хувьд хэдий аймшгийн киноны сэдэвтэй байсан ч, брэндийн нэрийн хуудас болсон төрөл бүрийн тод хээ, гялалзсан деталь, торго ба хамба хилэн материал гэх зэрэг элементүүдээр баялаг хэвээр үлдсэн байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт