Парис хотод Off-White брэндийн загварын шоу болж өнгөрлөө. Дизайнер Виржил Абло цуглуулгадаа спорт ба өдөр тутмын хувцаснуудыг хослуулсан хэвээр байна. Аблогийн зөвлөж буйгаар дараагийн намар бид хар болон ногоон өнгийн савхин цув өмсөж, тод өнгийн гутлаар олны анхаарлыг татах хэрэгтэй аж.
Мөн ноосон материалтай сул цамц ба брюк өмдийг дизайнер tie-dye техникээр будаж, даашинз ба комбинзоныг гараар зурсан мэт хар зургуудаар чимж, шар-саарал өнгийн шатрын хээг гар цүнхнээс эхлээд гадуур хувцас хүртэлх цуглуулгын бүх загваруудад шингээсэн байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт