Loewe, намар-өвөл 2021 эрэгтэй цуглуулга

Урлагт дурлагч, арт цуглуулагч Жонатан Андерсон бараг цуглуулга бүрээ арт ертөнцтэй холбодог. Энэ удаад ч тэрээр энэ уламжлалаа хадгалан 1960-1970 онуудад Нью-Йорк хотноо уран бүтээлээ туурвидаг байсан зураач, зохиолч Жо Брэйнардыг дурсан түүний бүтээлүүдийг кардиган, брюк өмд болон гуталнууд дээрээ хээ болгон буулгажээ. Шинэ цуглуулга дахь цүнхнүүд ч мөн зураачийн архив зургуудаар чимэглэгдсэн байгаа. Үүнээс гадна дизайнер зураачийн будаг давхарлан зурах техникээс бүтээлч санаа аван хэд, хэдэн футболкаг давхарлан оёж, мөн пиджак болон хүрэмнүүд дээр өөр материалуудыг давхарласан байлаа.

Buro.Mongolia

2021-01-25, 15:00