Загварын долоо хоногийн гол агшнууд
Лондонгийн загварын долоо хоног есдүгээр сарын 16-20-ны хооронд үргэлжилнэ. Бюро 24/7 загварын долоо хоногоос хамгийн гол агшнууд ба чухал үйл явдлуудыг хүргэж байна. Энэ удаад бид Topshop Unique, хавар-зун 2017 цуглуулгын тоймыг бэлдлээ
Энэхүү цуглуулга нь Topshop Unique брэндийн хувьд загварын тайзнаас шууд худалдан авч болох анхны коллекци болж байна. Мэдээж хэрэг энэ үйл явдлыг хэвлэл мэдээллийнхэн, борлуулагчид, брэндийн шүтэн бишрэгчид тэсэн ядан хүлээж байсан нь ойлгомжтой. Topshop Unique брэнд нь сүүлийн хэдэн улирлын турш чиг хандлагыг тогтоож байсан бол харин одоо загварын борлуулалтанд шинэ арга барилыг асар хурдацтайгаар нэвтрүүлж эхэллээ.
Topshop зөвхөн шинэ улирлын цуглуулга танилцуулаад зогсохгүй энэ намар ч гэсэн өмсөхөд тохиромжтой загварууд гаргажээ. Мөн загварын шоу дуусмагц хавар-зуны цуглуулгыг брэндийн дэлгүүрүүд ба topshop.com сайтаас шууд худалдан авах боломжтой байсан юм.
Ямартаа ч Topshop Unique брэндийн энэ "туршилт" асар амжилттай болсон гэж хэлж болно. Загварын шоу дуусахад зочдыг поп-ап дэлгүүр хүлээж байсан бөгөөд тэндээс хүмүүс брэндийн шинэ концепцитой танилцах боломжтой байсан. Эндээс цуглуулгын гол хувцаснууд цагийн дотор зарагдаж дууссан юм. Мөн брэндийн онлайн дэлгүүрүүдэд ч энэ байдал давтагдлаа. Шинэ цуглуулгын ихэнх загвар "зарагдсан" гэсэн бичигтэй байсан нь яг л 70% хямдрал зарласан гэж андуурахаар байв.
Topshop Unique маркийн хамт олон Лондон хотын урлаг соёл ба дуу хөгжмөөс бүтээлч урмаа авч богем дүр төрхүүдийг бүтээжээ. Улирлын бус чанартай энэхүү цуглуулгаас 1980-аад оны Лондон хот, панк хөгжим ба Линда Стерлингийн өдөөн хатгасан зургууд мэдрэгдэх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт