Louis Vuitton-ы эрэгтэй цуглуулга дахь пастель өнгөнүүд

Хавар-зун 2020

Парис хотын Dauphine талбай дээр Louis Vuitton брэндийн хавар-зун 2020 цуглуулгын загварын шоу болж өнгөрлөө. Дизайнер Виржил Абло энэ удаагийн цуглуулгадаа өөрийн бага насны зуны өдрүүдийг эргэн дурсаж, Dauphine талбайг аварга том хийлдэг байшин, үлээдэг хөөс, LV логотой улаан агаарын бөмбөлөг зэргээр чимэглэн тайзнаа зөөлөн пастель өнгийн, өөдрөг аястай загварууд гаргалаа. Цуглуулгад сул эсгүүртэй хөнгөн хослолуудаас гадна анорак, пончо ба карго өмд зэрэг практикт тустай спорт загварууд давамгайлсан харагдлаа. Мөн юүдэнтэй цамц, футболка зэрэг өдөр тутмын энгийн загварууд Виржилийн уран сэтгэмжийн ачаар илүү тансаг хийцтэй болсон байлаа. Үүнээс гадна брэндийн монограм хээгээр бүрхэгдсэн борооны цув, солонгын долоон өнгөтэй кет, амьд цэцэгс ба ургамал мэт харагдах гар цүнх зэрэг зугаатай загварууд цуглуулгад бий.

Buro.Mongolia

2019-06-24, 15:00