Томас Майер эрэгтэй хувцасны цуглуулгынхаа сэдвийг үргэлжлүүлж, бүсгүйчүүдийг ч мөн адил ойн мод, уул ус уруу аялууллаа
Bottega Veneta брэндийн эрэгтэй загварууд үргэлж маш чөлөөт, биед эвтэйхэн байдаг. Яг энэ тайван уур амьсгал нь эмэгтэй загварт дутагддаг мэт санагдана. Гэхдээ дизайнер энэ удаад зургаадугаар сарын эрэгтэй шоуныхаа сэдвийг Миланы тайзнаа үргэлжлүүлэхээр шийдсэн тул бид хүссэн зүйлээ авсан бололтой.
Томас Майерийн энэ удаагийн цуглуулга хотоос гарч, байгаль уруу уусах сэдэвд багтлаа. Цуглуулгад өнгөлөн далдлалт, намган ногооноос бор хүртэлх амьтдын өнгө болон хээ давамгайлжээ. Газрын өнгөнүүдийг дизайнер уламжлалт ёсоор улаан, хөх ягаан, шар, оюу гэх зэрэг өөр, илүү тод өнгөнүүдээр уусгасан харагдана. Материалын хувьд ч гэсэн байгалийн сэдэвтэй байсан бөгөөд хувцаснуудыг голдуу зөөлөн, үсэрхэг эсвэл илгэн материалаар хийжээ. Харин улаан өнгийн лакан материалаар хийгдсэн загварууд олны дундаас тодорч байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт