PFW: Isabel Marant, хавар-зун 2016

Их зам дээр

Изабель Маран энэ удаад ч бас тайзнаа сүнсний тэнүүчлэлийг гаргалаа. Түүний гол дүрүүд яг л ертөнцөөр тэнүүчилж буй мэт хэрнээ сэтгэл татам байдалтай аж

Isabel Marant-ын намрын цуглуулгын далайн дээрэмчний дүр төрх болон шинэ улирлын цуглуулгын дүр төрх хоорондоо хялбар холбогдох аж. Түүний энэ хаврын гол дүрүүд усан онгоцноосоо зугатсан дээрэмчин хэдэн жил тэнүүчлэхээр явсан мэт харагдах аж. Харин хэдэн жилийн дараа Изабель Маранттай дахин тааралдаж, өөрөө ч мэдэлгүй дизайнерын дараагийн цуглуулгын санаа болсон мэт юм. Ойлгомжгүй сонсогдож байж магадгүй ч загваруудыг анх харахад л үнэмшилтэй санагдана. Сүнсний тэнүүчлэл гэж хэлж болох зүйл эндээс маш тод харагдах аж. Ихэнхи загварын төрхөөс угсаатны хэв маяг харагдаж, даавуу нь хайш яйш, үрчийлгэсэн, зарим хэсэгтээ элэгдсэн мэт байгаа нь бидний нүдэнд дутагдал биш харин зүгээр л бодит байдал шиг санагдана.

Алс холын нутгийн агаар нь энд их хотын чимээтэй нийлэн, харин угсаатны стиль нь орчин үеийн хотын гудамжны стильтэй уусах аж. Зарим үед эдгээр элемент нэлээд этгээд хэв маягтай сүлжилдэнэ. Жишээ нь шар өмд, цамцны хослол дээр савхин хүрэм өмсгөсөн байсан юм. Эсвэл куртка болон цамцны бүсэлхий хэсэгт алчуур оруулсан нь алхах үед юбка болон хувирна. Даавуун цамцыг өргөн өмдтэй өмсгөсөн нь хотын гудамжаар хамгийн зоримог оршин суугчид алхах мэт бөгөөд даавууг мөнгөлөг ба гялгар арьсан өмдтэй хослуулж, энгийн, олон давхар төрхийг заавал ямар нэг гялалздаг спорт өмд болон, алтлаг хантаазтай нийлүүлжээ. Эдгээр байгалийн симбиоз /хоёр тэсрэг зүйл нэг дор амьдарч буй биологийн үзэгдэл/ нь хотын дүр төрхөд нийлэн гайхалтай харагдах аж.

Б.Амина

2015-10-05, 17:00

  • Зураг: