Saint Laurent, хавар-зун 2019 цуглуулга

Эйфелийн цамхгийн дэргэд зохиогдсон ер бусын загварын шоу

Домогт Ив Сен Лораны урланд алдарт зураач Пабло Пикассогийн охин, үнэт эдлэлийн дизайнер Палома Пикассо зочилж байсныг загварын түүхчид маш сайн санадаг. Тухайн үед түүний хуучин эд зүйлсийн захаас худалдаж авсан өргөн мөртэй даашинз, өдөн чимэглэлтэй тюрбан малгайг Ив Сен Лоран харсан даруйдаа Паломаг өөрийн урлагийн тэнгэрээр сонгосон байдаг. Үүний дараа дизайнерын 1971 онд гаргасан "The Scandal" нэртэй цуглуулгад яг л Палома Пикассогийн өмсдөгтэй адил өдтэй хувцаснууд, тод өнгийн үслэг эдлэл харагдах болсон юм. Түүний стиль Энтони Ваккареллод ч нөлөөлсөн бололтой. Учир нь дизайнер одоо ч гэсэн брэндийн архивыг "ухсаар" байгаа билээ.

Шинэ цуглуулгад Палома Пикассогийн өвөрмөц стилиэс гадна хагас гэрэлтсэн кафтан, барын эрээн усны хувцас зэрэг багтсан нь Марракешийн нөлөөг илтгэж байлаа.

Buro.Mongolia

2018-09-27, 14:00

  • Зураг: