Тав тухтай, минимал загваруудаас бүрдэх The Row брэндийн шинэ цуглуулга
Намар-өвөл 2020
Олсен эгч дүүс The Row брэндэд зориулсан намар-өвөл 2020 цуглуулгаа танилцууллаа. Тэд шинэ улиралд хар, саарал, бор, цагаан өнгөөр дагнан тэйлор хийц, өргөн эсгүүр бүхий минимал хэв маягтай, элдэв ганган чимэг зүйл үгүй загваруудыг урлажээ. Харин материалын хувьд савхи, ноолуур, намирсан нимгэн торго зэрэг энгийн атлаа тансаг, биед тухтай мэдрэмж төрүүлэх материалуудыг ашигласан байлаа.
Шоунд зориулан танхимыг чулуу, ган төмрөөр баримал урладгаараа алдартай Беверли Пепперийн бүтээсэн инстяллацуудаар чимэглэжээ. Харамсалтай нь Беверли Пеппер өнгөрөгч долоо хоногт 97 насандаа таалал төгссөн ба Олсен эгч дүүс шоугаараа дамжуулан түүнд хүндэтгэл үзүүлсэн нь энэ юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт