Цэмцгэр өнгө аяс давамгайлах Givenchy брэндийн эрэгтэй цуглуулга

Хавар-зун 2020

Givenchy брэндийн бүтээлч захирал Клэр Уайт Келлер 2020 оны хавар-зуны улиралд зориулсан эрэгтэй цуглуулгаа Флоренц хотноо танилцууллаа. Дизайнер 1990-ээд оны ажил хэрэгч хэв маяг, минимализм, монохром төрх гээд бүхэлдээ цэмцгэр гэх үгээр тодорхойлогдох цуглуулгыг урлажээ. Шоуны хэд, хэдэн эрэгтэй загварыг эмэгтэй загвар өмсөгчид танилцуулсан ба үүгээрээ хувцас загварын хүйсгүй байдлыг илэрхийлэхийг зорьсон байна. Дизайнер мөн пастель өнгийн тэйлор хослол, гялалзсан винил материалтай цув, тааран материалтай хүрэм зэргийг цуглуулгадаа оруулснаар street style хэв маяг давамгайлж буй эрэгтэй загварт шинэ өнгө аяс нэмэхийг хүсчээ.

 

 

Buro.Mongolia

2019-06-13, 12:46