Yamá брэнд хавар-зуны шинэ цуглуулгаараа дамжуулан хүчирхэг, эрхэмсэг байдлыг тодорхойллоо

Yamá брэндийн хавар-зун 2018 цуглуулга худалдаанд гарлаа

Байгалийн зөөлөн өнгөтэй минимал стилийн тансаг ноолууран хувцаснуудаараа Монголын загварын ертөнцөд цоо шинэ хуудсыг нээж чадсан Говь ХК-ийн Yamá брэнд 2018 оны хавар-зуны шинэ цуглуулгаа танилцууллаа. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн байгалийн дулаан мэдрэмжийг загвар бүртээ шингээсээр ирсэн Yamá брэндийн хамт олон энэ удаад сул хийцтэй, минимал стильтэй, ажил хэрэгч, өдөр тутмын хувцаснуудаараа дамжуулан хүчирхэг, бие даасан, дайчин чанарыг илэрхийлэхийг зорьжээ.

Хэт их гоёл чимэглэл, бие барьсан даашинз заримдаа таны эрхэмсэг байдлыг илэрхийлж чаддаггүй. Үүнийг ч загварын салбар мэддэг тул өнөөдөр өдөр тутамд өмсөж болох, чанартай материалаар урласан, сонгодог загварууд ноёрхож байгаа. Тийм ч учраас Yamá брэнд хавар-зуны шинэ цуглуулгаa хүчирхэг байдлын бэлгэ тэмдэг болсон тод улаан, байгалийн хайрган чулууг санагдуулам саарал, элсний цайвар өнгөнүүдийг брэндийн мөн чанар болсон минимал аястай хослуулан урлажээ.

Мөн хаана ч, ямар ч нөхцөлд өмсөж болох загваруудаас бүрдсэн энэхүү шинэ коллекцид төрөл бүрийн судалтай хээ, пастель өнгө орсон нь сонирхолтой шийдэл болж, цуглуулгыг зуны дулаан уур амьсгалтай болгосон байна.

Yamá Mongolian Cashmere by Gobi

Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар
Утас: 7575 6488
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Г.Тэмүүлэн

2018-04-05, 13:00