Tibi брэндийн бүтээлч захирал, дизайнер Эми Смиловичийн нэвтрүүлсэн хувцас загварын үгийн сангаас
12-Mo’er гэдэг нь жилийн 365 хоногийн турш өмсөгддөг хувцсыг хэлнэ. Үүнд энгийн силуэттэй нимгэн цамц, жийнсэн хүрэм, юүдэнтэй цамц зэрэг хувцаснуудыг хамруулах боломжтой.
(Creative Pragmatist)
(Creative Pragmatist)
Хэрэглээ талаасаа практикал хэр нь бүтээлч шинж чанараа алдаагүй төрх бүрдүүлэгч хүмүүсийг creative pragmatist буюу бүтээлч прагматикчид хэмээн нэрлэж байна. Бүтээлч прагматикчид түлхүү өдөр тутамд өмсдөг энгийн хувцаснаас сонголтоо хийдэг ч олон төрлийн материал хослуулах, өнгөн дээр тоглолт хийх, санаанд оромгүй чимхлүүр деталь оруулах, хувцасны силуэтийг бага зэрэг өөрчлөх зэрэг аргачлалаар дамжуулан өөрийн төрхөө сонирхолтой болгож чаддаг.
(Have to Have)
(Have to Have)
Анх хараад өмсөж үзсэн цагаас л өөр юуны ч талаар бодох сөхөө олгодоггүй тийм нэгэн хувцас байдаг. Өдөр бүр өмсөж чадахааргүй нэвт гэрэлтсэн материалтай ч биеийн галбирт төгс суудаг даашинз, арьсанд хүрэх төдийд хөвөн даавуун мэдрэмж өгдөг кардиган, аль эсвэл хөлдөө углаад зогсоход хамаг биеэр шар үс гүйхэд хүргэдэг гутал гээд юу ч байж болно. Тэгвэл яг л ийм мэдрэмж төрүүлдэг хувцсыг HTH (Have to Have) буюу заавал байх ёстой хэмээн тодорхойлжээ. HTH загварууд бидэнд эрч хүч өгч, загварт дахин дурлуулдаг хүчтэй гэдгээрээ онлцог билээ.
(Without Fail)
(Without Fail)
Хувцасны шүүгээгээ онгойлгоод эргэлзэх зүйлгүйгээр авч өмсөж чадах аюулгүй сонголтыг WOF (Without Fail) гэнэ. Хүн бүрийн Without Fail хувцас харилцан адилгүй бөгөөд хэн нэгэн том халаастай өргөн брюкэн өмд өмсөхөд хамгийн сэтгэл хангалуун байдаг бол зарим хүмүүс тод үнэт эдлэлгүйгээр өөрийнхөө стилийг төсөөлж ч чадахгүй. Without Fail хувцас аюулгүй сонголт болдгийн хажуугаар хувь хүний гадаад төрхийн давтагдашгүй байдлыг илэрхийлж чаддаг.
Тансаг зэрэглэлийн хувцас загварыг эрээлжилсэн их лого, ховор жигтэй материалаар тодорхойлдог цаг ард хоцорсон гэдгийг дизайнерууд бидэнд улирал бүрд харуулсаар байна. Тэд хэлбэр, материалын хувьд төгс хийцтэй, өдөр бүр өмссөн ч өнгө үзэмж, чанараа алдахгүй үнэ цэнийг хувцсаараа дамжуулан бий болгохыг эрмэлзэж эхэлсэн. Тэгвэл энэхүү загварын бие даасан хэсэг нь Low-key Luxury нэрэн дор хөгжиж байна. Low-key Luxury гэдэг нь энгийн тансаглал гэсэн үг бөгөөд Quite Luxury буюу даруу тансаглал ч гэж мөн хэлэгддэг.
(Play, Dinner, Work)
(Play, Dinner, Work)
Хувцас загварыг ажил хэрэгч, өдөр тутамд, чөлөөт цагт гэж ангилан өмсөх үзэгдэл улам л багассаар байна. Учир нь хүмүүс, тэр дундаа залуу үеийнхэн ямар нэг дүрэмд баригдахгүй чөлөөтэй хувцаслахыг илүүд үздэг болсон. Үүнийг дагаад Play, Dinner, Work буюу ажилдаа, оройн хоолонд, хөгжилдөхдөө гээд хэзээ ч өмсөж болох хувцасны нэршил бий болжээ. Oversize силуэттэй хар өнгийн хүрэм, атласан материалтай юбка, өндөр өсгийтэй гутал зэрэг хувцсыг PDW товчлолд хамруулан ойлгох боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт