Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь

Хэт фестивалийн, эсвэл Хэллоуины хэв маягтай харагдахгүйн тулд юун дээр анхаарах вэ?

Ковбой гутал бол ганцхан улирал эрэлттэй болж, төд удалгүй мартагддаг богино настай трендүүдийн нэг биш юм. Яаж болон юутай загварчлахаас хамаараад тус гутлыг хөгжмийн фестивалиудад, өдөр тутамд, албан уулзалтад өмсөж, тэр ч бүү хэл далайн эрэг дээр бикинитэй хослуулж болдгийг Кендалл Женнер, Дуа Липа зэрэг алдартнууд харуулсан билээ.

Ковбой гутлаар шик төрх бүрдүүлэхдээ ихэвчлэн минимал, цэмцгэр хувцас болон аксесуартай хослуулж, тунг нь тааруулж өмсөх нь чухал юм. Тухайлбал, ковбой малгай, цацагтай хүрэм, хэт их амьтны хээнээс зайлсхийж, оронд нь шулуун силуэттэй жийнсэн өмд, цагаан футболка, классик тренч цув, пиджакийг сонгоорой.

ЖИЙНСЭН ӨМД + ХАР ПИДЖАК

Дийлэнх ковбой гутлын түрий өргөн байдаг тул жийнсэн өмднийхөө шуумгийг дотор нь хийж загварчлахад тохиромжтой.

@camillecharriere
@burlakanastya
Emily Ratajkowski
@leiasfez

УРТ ДААШИНЗТАЙ

Элдэв хээгүй, цулгуй урт даашинз бол шик хэв маягийн салшгүй нэг хэсэг билээ. Төрхөө илүү сонирхолтой харагдуулахыг хүсэх юм бол тэгш бус хэм, өвөрмөц деталь, этгээд силуэттэй загвараас сонголтоо хийгээрэй.

@katieklinefelter

ӨВДӨГ ДАВСАН ЮБКАТАЙ

Миди юбкаг хэт богино биш, харин дунд, эсвэл урт түрийтэй ковбой гуталтай хослуулахыг зөвлөе. Ингэснээр биеийн харьцаа илүү өв тэгш харагдах болно.

ТРЕНЧ ЦУВТАЙ

Хавар, намрын хувцасны шүүгээг тренч цувгүйгээр төсөөлшгүй. Дулаахан, загварлаг, бас бүх төрлийн хувцастай зохицдог давуу талтай.

Хавар, намрын хувцасны шүүгээг тренч цувгүйгээр төсөөлшгүй. Дулаахан, загварлаг, бас бүх төрлийн хувцастай зохицдог давуу талтай.

Buro.Mongolia

2022-09-01, 14:55