New York Times-д зориулж
"Илон Маск хамтран удирдагчийнхаа албан тушаалд Марк Цукербергийг томилж байна гээд төсөөл дөө" хэмээн The New York Times сонины сэтгүүлч Ванесса Фридман Раф Симонсыг Prada брэндийн бүтээлч захирлаар томилогдсон үйл явдлыг харьцуулан хэлжээ. Сэтгүүлч саяхан Prada брэндийн хоёр бүтээлч захирал болох Раф болон Миучча нараас ярилцлага авсан бөгөөд ярилцлагынхаа үеэр цар тахал яагаад загварын салбарыг хэзээ ч өөрчилж чадахгүй талаар хэлэлцжээ.
Орчин үеийн загвар ямар байх ёстой тухайд: "Танд өөрийн гэсэн дуу хоолой байх ёстой. Та улс төрийн талаар ярьж байх ёстой. Хэдий тийм ч надад хувцас загварын дизайнерын хувьд улс төрийн талаар хэлэлцэнэ гэдэг үргэлж л эвгүй санагддаг байсан. Гэхдээ энэ нь их чухал юм. Хэрхэн загвараар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх вэ? Гол санаагаа алдалгүйгээр хэрхэн олонд хүргэх вэ? Эдгээр асуултуудыг тавих хэрэгтэй" хэмээн улс төр судлаач мэргэжилтэй Миучча Прада ярилаа.
Яг одоо загвар ямар байдалтай байгаа тухайд: "Яг одоо загварын салбарт бүгд жүжиглэж ардчилал, экологийн дэвшил зэрэг хувьсгалууд өрнөж байгаа мэт дүр эсгэж байна".
Цар тахлын тухайд: "Цар тахал дуусах үед хүмүүс жинхэнэ утгаараа амьдрахыг хүснэ. Хятад, Америк, Итали зэрэг улсууд аль хэдийнэ галзуу үдэшлэгүүд зохион байгуулж, үүнд асар их хэмжээний хөрөнгө зарцуулаад эхэлсэн байна".
Prada-д орсон тухайд: "Миний хувьд энд ирсэн явдал өмнөх Jil Sander, Dior эсвэл Calvin Klein брэндүүдэд томилогдож байсан туршлагуудаас тэс ондоо байсан. Би хэзээ ч тэдгээр брэндүүдийн хувцсыг худалдаж авч байгаагүй. Харин Prada-гийн фэн нь байсан, Prada-г өмсдөг байсан, энэ брэндтэй юу тохиолдож байгааг үргэлж сонирхдог байсан. Би зөвхөн Prada-гаар хувцаслаад 15 жил болж байсан. Хэдхэн жилийн өмнө л гэхэд би Prada-гаас өөр брэнд байтугай өөрийн брэндийн хувцсыг ч хүртэл өмсөж чаддаггүй, эвгүй санагддаг байсан".
Ирээдүйн цуглуулгуудын тухайд: "Миучча бид хоёр нийгэмд бий болсон төрөл бүрийн хийсвэр ойлголтуудыг мартахыг шийдсэн. ‘Ийм хувцсыг бие үнэлэгч л өмсдөг' эсвэл ‘Өө энэ бол тансаг шүү' гэх мэт хүмүүсийн толгойн дотроо хийдэг зохиомол дүгнэлтүүдийг аль болох эвдэхийг хүссэн. Ер нь одоо дэлхий ямар байгаагаас эсрэг зүйл бий болгох санааг онцолж байгаа".
Цар тахлын тухайд: "Хэрвээ түүх давтагдаж байгаа бол бид эргээд 1920-оод оны загвар луу очно. 20-оод онууд ямар байсныг бид сайн мэднэ шүү дээ. Загварын тэсрэлт, үдэшлэгүүд, секс гээд. Бүх юм хэтрүүлэгтэй болох өндөр магадлалтай. Энэ нь харин их эрсдэлтэй шүү".
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт