H&M шинэ брэнд гаргаж байна

Шинэ Arket брэндийн анхны дэлгүүр Лондонд нээгдэнэ

Шведийн жижиглэн худалдааны дэлгүүр болон дэлхийн масс зах зээлийн хамгийн том брэндүүдийн нэг H&M өчигдөр албан ёсны мэдэгдэл хийж, Arket гэх шинэ марк гаргаж буйгаа зарлалаа. Шинэ брэндийн анхны дэлгүүр энэ зуны сүүлээр Лондон хотын Regent Street гудамжинд нээгдэх гэнэ. Уг дэлгүүрт Arket маркийн загваруудаас гадна H&M-ын бусад охин брэндүүдийн бүтээгдэхүүнүүд тавигдах болно.

"Бидний бодлоор өнөө цагт орчин үеийн бүх л дизайнерууд нэгэн дээвэр доор цугларсан байх хэрэгтэй. Ингэснээр худалдан авагчдад шоппинг хийхэд илүү хялбар ба хурдан болох юм" хэмээн Arket брэндийн бүтээлч захирал Ульрика Бернхарц онцлон хэлжээ.

Arket брэндийн хувцаснуудын үнэ H&M-ын бусад охин маркуудтай харьцуулбал бага зэрэг өндөр үнэтэй байх болно. Тухайлбал эрэгтэй футболканы үнэ $42-$115 долларын хооронд хэлбэлзэх аж.

Buro.Mongolia

2017-03-31, 08:00

  • Зураг: