Хавар-зун 2016
Өөдрөг өнгө аястай “Happy” дууг сонсож, adidas Originials ба Фаррелл Уильямс нарын хамтарсан цуглуулгын өнгөлөг хувцсыг өмсөж зуны улирлыг угтан аваарай
Дуучин Фаррелл Уильямс adidas Originals нарын хамтын ажиллагаа үргэлжилсээр байна. Тэд "Pink Beach" цувралынхаа хоёрдугаар хэсгийг хэдхэн хоногийн өмнө танилцууллаа. Фарреллийн урлаг, дуу хөгжим, загварт хайртай сэтгэл шингэсэн энэхүү цуглуулгад хавар-зуны улиралд зориулсан спорт хэв маягийн хувцаснууд ба кет багтжээ.
Цуглуулгын эмэгтэй хувцасны загваруудыг халуун орны ой модноос сэдэвлэсэн бөгөөд олон өнгийн хээ, зугаатай зурагнууд, өөдрөг үгнүүдээр чимэглэгдсэн байна. Ус нэвтэрдэггүй усны хувцас, богино топ, леггинс зэрэг нь загварлаг атлаа спортлог бүсгүйчүүдийн дунд нэлээд эрэлттэй байна. Залуучуудад зориулсан шоорт, футболк ба бомбер хүрэм нь мөн адил тод өнгөтэй, цэцгэн хээтэй, цоглог уур амьсгалтай болсон харагдана.
"Pink Beach" цуглуулгад түүнчлэн хоёр төрлийн кетний загвар багтсан байна. Угладаг ба үдээстэй кетнүүд нь саарал эсвэл цайвар цэнхэр өнгийн сонголттой аж. Эдгээр шинэ загвар нь амьсгалдаг материалаар хийгдсэн тул халуун өдрүүдийн төгс сонголт болно шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт