Сурталчилгааг Мерт Алас ба Маркус Пиггот нар хариуцжээ
"Зөвхөн АНУ гэлтгүй, дэлхийн өнцөг бүрт эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө тэмцэж байна. Үүнтэй холбогдуулан би нэгэн зэрэг хүчирхэг атлаа мэдрэмтгий зүйл бүтээхийг хүссэн. Энэ бол байгалиас бидэнд заяасан хүч чадлын талаарх түүх юм" хэмээн Рикардо Тиши Givenchy брэндийн хавар-зун 2017 цуглуулгыг тайлбарлалаа.
Өчигдөр дизайнер алдарт хос зурагчин Мерт Алас ба Маркус Пиггот нарын бүтээсэн шинэ цуглуулгын сурталчилгааг олонд дэлгэлээ. Элсэн цөлд хийгдсэн зураг авалт студийн хар-цагаан зургуудтай хосолж, этгээд атлаа тайван уур амьсгал бүрдүүлсэн харагдана. Зураг авалтад үзэсгэлэнт Ирина Шейк оролцжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт