Грета Тунбергээр тэргүүлүүлсэн "Z" үеийнхэн дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийг уриалан жагсаж, тэдний ирээдүйн төлөө дорвитой арга хэмжээ авч, шийдэмгий хөдлөхийг шаардаж байгаа өнөө үед дэлхийн томоохон брэндүүд компанийнхаа бодлогыг үндсээр нь өөрчилж, байгальд ээлтэй гэх тодотголыг бүтээгдэхүүн бүртээ шингээж өгөхийг хичээж байна. Харин долоон тэрбум гаруй хүний гэр болсон эх дэлхийгээ хайрлан хамгаалж, амьдрахад илүү таатай орчин болгоод зогсохгүй үүнийгээ ирээдүйд хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилгыг Америкийн Timberland брэнд олон жилийн өмнөөс хэрэгжүүлсээр иржээ.
Тэртээх 1973 онд алдарт шаргал өнгийн, ус нэвтэрдэггүй гутлаа худалдаанд гаргаснаар Timberland-ын түүх эхэлж, амжилтынх нь суурь тавигджээ. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Timberland гэх нэр нь чанартай, удаан эдэлгээтэй, хөлд эвтэйхэн гутлын илэрхийлэл болж, олд скулээс хипстер, тренди гутлын брэнд болон хувирсан билээ. Тэд чанартай гутал, биед эвтэйхэн, чөлөөт хувцас урладгаараа алдаршаад зогсохгүй сүүлийн жилүүдэд байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маяг, ногоон хөгжлийг сурталчилсан маш олон ажлуудыг эхлүүлж, бүхэл бүтэн хөдөлгөөн өрнүүлэн дэлхийн томоохон эко брэндүүдийн жагсаалтад дээгүүр жагсах болсон юм. Тухайлбал тэд 2001 оноос эхлэн 10 гаруй сая мод тарьж, бүтээгдэхүүнүүдээ дахин боловсруулсан материалаар үйлдвэрлэж эхэлсэн бол одоо Timberland брэнд "Nature Needs Heroes" (Байгальд баатрууд хэрэгтэй) нэртэй шинэ аян эхлүүлж, байгальд ээлтэй, "ногоон" хөгжлийн бодлогоо цоо шинэ түвшинд хүргэлээ.
"Байгаль дэлхийд баатрууд хэрэгтэй" аян
Timberland брэнд "Nature Needs Heroes" санаачилгын хүрээнд байгаль орчинд ээлтэй, удаан хугацааны хэд, хэдэн стратегийн төлөвлөгөө хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд байгаль орчинд хог хаягдал бага гаргадаг арьс шир боловсруулах үйлдвэрээс түүхий эдээ нийлүүлэх, загварууддаа дахин боловсруулсан хуванцар савнаас гарган авсан дэвшилтэт PET материал ашиглах ажлууд багтаж байна. Жишээ дурдахад одоогоор аль хэдийнэ 345 сая хуванцар сав Timberland-ын загваруудад шинэ "амьдралыг" олсон байгаа. Мөн хамгийн чухал нь тэд дэлхийн цаг уурын өөрчлөлт, ган гачиг, зуд, цөлжилттэй тэмцэхийн тулд 2020-2025 оны хооронд дэлхий даяар нийт 50 сая мод (Дэлхийг 11 удаа бүтэн тойрох хэмжээний талбайтай тэнцэнэ!) тарих зорилт тавин ажиллаж байна. Энэхүү санаачилгын хүрээнд Timberland байгаль орчин болон нийгмийн төлөө бодит өөрчлөлтүүдийг хийж байгаа 12 "баатрыг" намрын шинэ цуглуулгын нүүр царайгаар сонгож, бусад хүмүүсийг ч бас байгаль дэлхийгээ аврах аянд нэгдэхийг уриалжээ.
"Хүссэн хүн бүр өдөр бүр байгальд ээлтэй ямар нэг зүйл хийж чадвал баатар болж чадна гэж би боддог. Өдөр бүр хог хаягдлаа ангилан ялга. Байгальд ээлтэй бүтээгдэхүүн худалдан ав. Худалдан авах гэж буй хувцас, хоол хүнс, кофеныхоо шошгыг сайтар унш. Алхам тутамдаа бид байгаль дэлхийгээ хамгаалах ямар нэг зүйл хийж болно" хэмээн дуучин, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, Timberland брэндийн 12 баатрын нэг болох Инна Моджа уриалсан байна.
Байгалиа хамгаалахын зэрэгцээ загварлаг хувцаслаж болно
Улирал бүр солигдон өнгөрдөг түр зуурын трендүүдийг сохроор дагахын оронд өөрийн гэсэн онцлогийг харуулсан, биед эвтэйхэн хамгийн гол нь үйлдвэрлэлийн явцад байгаль дэлхийд хор хөнөөл учруулаагүй эко загваруудаар хөлөөсөө толгой хүртлээ хувцаслахыг эрмэлзэж буй шинэ үеийнхний хувьд Timberland жинхэнэ "IT" брэндэд тооцогдож байна. Тэр тусмаа намрын шинэ цуглуулгад багтсан гутлуудыг бүтээхдээ усны хуванцар савыг дахин боловсруулсан PET материалаар хийгдсэн (50%) бүрээс, 100% дахин боловсруулагдсан PET материалтай үдээс, байгальд хор хөнөөлгүй аргаар боловсруулсан арьс ашигласан тул эх дэлхийдээ хор нөлөө учруулна гэж санаа зовохгүйгээр загварлаг хувцаслах боломжийг залууст олгож байгаа юм. Үүнээс гадна сүүлийн үед тренч цувыг орлон, street style одуудын дурлах болсон ус, салхи нэвтэрдэггүй анорак хүрэмнүүд нь бүхэлдээ 100% дахин боловсруулсан материалтай бөгөөд бүх төрлийн хувцастай хослон, загварлаг шийдлийг гаргаж болдгоороо давуу талтай.
Timberland Mongolia
Хаяг: Хүүхдийн 100 Наран Молл, Энхтайвны гүүр Наран Плаза, УИД 3-р давхар, Шангри-Ла Молл 3 давхар, 13-р хороолол Наран Плэйс
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Instagram хуудас: @timberland.mongolia
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт