Бүгдийг тайвшрууллаа
Хэдхэн хоногийн өмнө компанийнхаа гүйцэтгэх захирлын суудлаа бүтээлч захирлаар солих гэж буйгаа мэдэгдсэн Ральф Лорен ажилчиддаа хандан захидал бичлээ
Бидний бодлоор тэр уг захидлыг зөвхөн ажилчиддаа биш харин загварын салбарын хүн бүрт хандан бичсэн бололтой. Таамаглаж байсны дагуу энэхүү захидал Ralph Lauren брэндийн ирээдүйд санаа зовнисон хүмүүсийг тайвшруулах зорилгоор бичигджээ. Дизайнер бөгөөд одооноос бүтээлч захирал болсон Ральф Лорен өөрөө үүсгэн байгуулсан компаниа мэдээж хэрэг орхихгүй бөгөөд албан тушаалаа сольж байгаа ч цаашид брэндийн үйл ажиллагаа болон ирээдүйг хариуцаж ажиллахаа амлалаа.
Түүнчлэн дизайнер шинэ гүйцэтгэх захирал Стефан Ларссоны хүч чадалт итгэж байгаагаа мэдэгдэж, тэдний цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг ажилтанууддаа тун удахгүй ярьж өгөхөө хэллээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт